OtherPapers.com - Other Term Papers and Free Essays
Search

Happiness

Essay by   •  August 3, 2011  •  Essay  •  664 Words (3 Pages)  •  1,690 Views

Essay Preview: Happiness

Report this essay
Page 1 of 3

Дэлхийн эдийн засгийн хямралын гол эх үүсвэр нь ихэвчлэн АНУ-ын санхүүгийн зах зээлийн уналтаас шалтгаалсан байдаг. Яагаад гэвэл АНУ-ын зах зээл нь дэлхийн хамгийн том зах зээл байдаг тэнд ямарваа нэг хямрал нүүрлэсэн тохиолдолд дэлхий нийтийг шууд хамардаг.

1920-оод онд АНУ-ын иргэд мөнгө л олдвол хувьцаа худалдан авдаг байсан. Өөрөөр хэлбэл хөрөнгө оруулалт хийдэг байсан. Мөн тэр хэмжээгээр хувьцааны үнэ байнгын өсөлттэй (хүмүүс аливаа зүйлийг худалдаж аваад байхад тухайн бүтээгдэхүүний үнэ нь өсдөг) байдаг ба хувьцаа худалдан авсан хүн бүрт ашигтай байдаг байсан. Өөрөөр хэлбэл хувьцааны үнэ тэнцвэрт түвшингээсээ хэт өндөрт гарсан ба үүнийг Buble effect буюу үнийн хөөс гэж нэрлэдэг. Өөрөөр тайлбарлавал: Хүмүүс "Хувьцааны үнэ цаашид өссөөр байна" гэж хүлээдэг байсан учраас тэд ашиг олохын тулд байнга хувьцаа худалдан авдаг байсан ба энэ нь тухайн хувьцааны үнэ байж болох түвшингээсээ хэт өндөрт гарахад хүргэсэн. Байж болох түвшингээс илүү гарч байгаа хэсгийг үнийн хөөс гэж нэрлээд байгаа юм. 1929 оны нэгэн мягмар гарагт (Сүүлд хар мягмар гараг гэж нэрлэсэн) бараг бүх хувьцааны үнэ маш огцом унаж эхлэсэн. Энэ нь хар мэдээлэл цацагдсантай шууд холбоотой байсан. Тэр өдөр нэгэн томоохон компанийг дампуурах гэж байна гэсэн цуу мэдээлэл гарсанаас болж (Хэрэв компани дампуурвал хувьцаа нь цаас болж хувираад хувьцаа худалдан авсан хүмүүс алдагдалд орно шүү дээ) хүмүүс өөрт байгаа хувьцаагаа алдагдалтай ч хамаагүй зарж эхлэсэн. Хүмүүс гэнэт огцом хувьцаагаа зарж эхлэхээр мэдээж хувьцааны үнэ огцом буурч ирэх ба улмаар хэт их хүмүүс хувьцаагаа зарж байснаас шалтгаалан хувьцаа нь үнэгүй цаас болж хувирсан. Аливаа нэг компаний хувьцаа үнэгүй болно гэдэг маань цаанаа тухайн компани дампуурч байгааг илэрхийлнэ. АНУ-ын томоохон компаниуд хэний ч эзэмшлийн бус хувьцаа эзэмшигч ард түмнийхээ өмч байдаг нь хямралыг түргэтгэх шалтгаан болсон. Ингээд л компаниуд ээлж дараагаар дампуурч эхлэсэн ба хүмүүс ажилгүй болж улмаар орлогогүй болж САНХҮҮгийн хямрал ЭДИЙН ЗАСГИЙН хямрал болж хувирсан.

Харин одоо 2008 оны дэлхий нийтийг хамарсан хямрал хэрхэн яаж үүсч бий болсоныг тайлбарлая. АНУ нь зээл дээр оршин тогтнож байдаг. Ард түмэн нь байр, машин гэх мэт бүхий л хэрэгцээтэй зүйлсээ зээлээр худалдаж авдаг ба бага багаар цалингаасаа төлж өөрийн гэсэн хөрөнгөтэй болдог. Банк гэдэг бол иргэдээс хадгаламж

...

...

Download as:   txt (8.3 Kb)   pdf (75.4 Kb)   docx (10.7 Kb)  
Continue for 2 more pages »
Only available on OtherPapers.com